Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олимпийн наадамд зориулсан “К-Pop World Festa” наадам 7 хоног бүр явагдана

  Б.Оюун 2018-02-13 874

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болж байгаа Өвлийн Олимпийн наадмын үеэр зөвхөн спортын уралдаан тэмцээн гэлтгүй мөн урлаг соёлын олон арга хэмжээ зохиогдож байгаа юм.  Олимпийн наадмын үеэр “К-Pop World Festa” нэртэй соёл урлагийн наадам болж, Солонгосын орчин үеийн хамтлаг, дуучид Олимпийн наадам үргэлжлэх хугацаанд 7 хоног бүр нэгдсэн тоглолт хийж байх юм.

Өмнөд Солонгосын K pop хамтлаг, дуучдын тоглолт Канным дүүргийн Вонжу их сургуулийн дэргэдэх задгай талбайд долоо хоног бүр болж байна. Тоглолт задгай талбай бүхий томоохон тайзнаа болж байгаа учраас энэхүү тоглолтыг хүссэн хүн бүр үзэх боломжтой юм.

K-Pop урсгал дэлхийн урлаг соёлын салбарт өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ эзэлж, Солонгосын хамтлаг дуучид эх орондоо төдийгүй, Ази тив, цаашлаад дэлхийд танигддаг болсон. Тиймээс ч K-Pop-ын хамтлаг дуучдын тоглолтыг үзэж сонирхохоор гадны дотны жуулчид, спортын хөгжөөн дэмжигчид, баг тамирчид зорин ирж байна. Өмнөд Солонгосын тал Пёнчаний Өвлийн Олимпийн наадмын үеэр өөрийн улс орны түүх соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ орчин үеийн урлагийн төлөөлөл болсон K-Pop-ын залуу хамтлаг дуучдаа ч танилцуулах тусгай хөтөлбөр боловсруулаад байгаа юм.

Пёнчаний Олимпийн наадмын үеэр K-POP WORLD FESTA” хөгжмийн наадамд Солонгосын ямар хамтлаг, дуучид тайзнаа гарахыг дуулгая...

Хөгжмийн наадамд оролцож байгаа К-рор-ын оддын дунд Тхэян, Ин Суни, Red Velvet, WINNER, Girl's Day, F.T. Island рок хамтлаг, Kwak Jin Eon, реппер Бинзино, Black Pink, U-KISS, Жон Пак, DJ DOC, NCT, LABOUM, JYJ хамтлагийн гишүүн Жунсу болон Хван Чи Ёль нар багтаж байгаа юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан