Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд-ФРИСТАЙЛ

  Б.Оюун 2018-02-14 281

     Өвлийн Олимпийн наадамд багтдаг спортын төрлүүд-                          

ФРИСТАЙЛ

Өвлийн спортын бас нэгэн сонирхолтой төрлүүдийн нэг бол Фристайл юм. Уулын цанын төрөлд багтдаг энэхүү спортын төрөл нь дотроо цанын акробатик, могул, ски-кросс, цанын хафпайп болон слоупстайл зэргийг багтаадаг байна. Түүнчлэн 1999 оныг хүртэл цанын балет гэсэн төрөл байсныг Олимпийн албан ёсны төрлөөс хасч байжээ. 

Фристайлын төрөлд түүнчлэн Олон улсын цанын спортын хорооноос зохион байгуулдаг спортын төрлүүд ч багтдаг байна. Фристайлын ДАШТ-нд Канад, АНУ, Франц, Хятад, Швейцарь, ОХУ, Норвеги зэрэг 7 орны баг чансаагаараа тэргүүлдэг юм.

Фристайлын төрөл нь харьцангуй залуу спортын төрөлд багтдаг. 1950-иад оноос өмнө энэ спортын төрлийг цанын уран гулгуурын үзүүлбэр буюу цанын балет гэж нэрийдэн, олон нийтийг зугаацуулах зорилгоор явуулдаг байжээ. Цанын балетыг уулын спортын тамирчин Фриц Руэль анх санаачилж байсан гэнэ.

Фристайлын төрөл нь биеээ даасан спортын төрөл болон хөгжихдөө уулын цана болон акробатикийн хослол болон гарч ирж байжээ. Фристайлын анхны тэмцээн Америкийн Нью Хэмпширт 1966 онд болж, 1978 оноос эхлэн ДАШТ зохион байгуулсаар иржээ.

Тэгвэл Өвлийн Олимпийн наадмын хөтөлбөрт анх 1988 оны Калгаригийн Өвлийн 15-р наадамд үзүүлэх тоглолт хэлбэрээр орж, Альбервильд болсон дараагийн Олимпийн наадамд эрэгтэй, эмэгтэй фристайл төрлөөр багтаж байжээ. Дараа дараагийн Олимпийн наадамд фристайлын төрлүүд нэмэгдэж орсоор байжээ. Жишээлэхэд 1994 онд Лиллехамерын Олимпод цанын акробатикийн төрөл нэмэгдсэн бол 2010 оны Ванкуверын Олимпод цанын кросс тэмцээн, 2014 оны Сочигийн олимпоос халф-пайп, слоупстайл гэх зэргээр төрлүүд нь нэмэгдсээр байгаа юм.

Фристайлын төрлүүд:

Цанын акробатик. Энэ төрөлд тамирчид тусгай зассан замаас буулт үсрэлт хийдэг юм. Тамирчдын буух трамплины зам нь 3 төрөл байдаг. Том буюу 4,05 метрийн өндрөөс 70 градусын өнцгөөр буух траплин; дундын зайн буюу 3,5 метрийн өндрөөс 65 градустай траплин зам; мөн бага буюу сальто эргэхэд зориулагдсан 2,1 метрийн өндрөөс буух 55 градусын налуутай траплины замтай байдаг байна. Буултын талбай нь цасан бүрхүүлтэй тусгай талбай байдаг юм.

Могул:

Image result for freestyle skiing moguls

Могул гэдэг нь уулын уруу бартаатай замаар буух тэмцээн юм. Могулын тамирчин хоёр өвдгөө хооронд нь нийлүүлэн хоёр тийш ээлжлэн тавих маягаар уулнаас уруудан буудаг байна. Могулын замд хоёр удаагийн трамплин байдаг юм. Энэ спортод тамирчдын техник эзэмшилт маш чухал, учир нь гэмтэж бэртэх явдал хамгийн их тохиолддог спортын төрөл юм.

Ски-кросс:

Image result for freestyle skiing Ски-кросс:

Ски- кросс нь уулын тусгай саадтай замаар буух тэмцээн. Ски-кроссын тэмцээн хоёр үе шаттай явагддаг. Эхний шатанд тамирчид ар араасаа уралддаг бол хоёр дахь шатанд 4 хүн нэг гараанаас зэрэг гарч, Олимпийн схемээр уралддаг байна. Барианд түрүүлж орж ирсэн тамирчин ялалт байгуулна.

Слоуп-стайл:

Image result for Слоуп-стайл:

Слоуп-стайл нь акробатын хэд хэдэн хөдөлгөөн, үсрэлтийг тусгай трамплинаас хийж гүйцэтгэдэг юм. Ингэхдээ пирамид, контр налуу тавцан, саадтай замаар буудаг байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Пёнчан-2018
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан