Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Олон улсын хүүхэлдэйчдийн өдрийг тэмдэглэнэ

  Г.Бадамлянхуа 2018-03-15 812

Жил бүрийн 3-р сарын 21-ийг Олон улсын хүүхэлдэйчдийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөрт манай улсын хүүхэлдэйчид төдийлөн ач холбогдол өгөлгүй ирсэн. Харин энэ жил Монгол улсад байдаг 2 хүүхэлдэйн театр хамтран олон улсын хүүхэлдэйчдийн өдрийг нүсэр зохион байгуулах гэнэ. 70 жилийн түүхтэй Монгол улсын хүүхэлдэйн театр, 40 жилийн түүхтэй Эрдэнэт хотын хүүхэд залучуудын театр хамтран энэ сарын 19-нөөс 25 хүртэл хүүхэлдэй болон хүүхдийн жүжиг тоглох гэнэ. Сарыг нуусан саваагүй бэлтрэг, Нарны хаан хүүхдүүд, Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн Хараацай, Хэдгэнэ, Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр зэрэг шилдэг номеруудаа хүүхэд, багачууддаа толилуулах гэнэ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан