Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Дорнод аймагт 2 ихэр ботго мэндэлжээ

  admin 2018-03-17 2539

Малчны хотонд төлийн дуу цангинасан эдгээр өдрүүдэд  Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг “ Ам цагаан дэрс” хэмээх газарт нутаглаж байгаа Монгол улсын аварга малчин Хэрээгийн Мөнхболдын хотноо энэ сарын 4-нд “Ембүү цагаан” ингэнээс нь хоёр ихэр цагаан ботго мэндэлжээ. Х.Мөнхболдынх 2003 оноос эхлэн тэмээ сүргийг өсгөн үржүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 50 орчим тэмээтэй болжээ. Хоёр ихэр ботго мэндэлсэн хотноо тус аймгийн удирдлагууд очиж, эрт үеэс уламжлан ирсэн ёсын дагуу мөнгөн буйл бэлэглэжээ.

44 жилийн дараа Дорнод аймагт ингэ ихэрлэсэн тус сумын малчид ихэд бэлэгшээж байна. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцэст 2,057,808 толгой мал тоолуулж, түүний дотор тэмээ 5579 толгой буюу 0,3 хувийг эзлэж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад тэмээн тоо толгой өссөн үзүүлэлттэй байгаа юм. Тус аймгийн хувьд нийт малын тоогоор улсад 16 дугаарт эрэмбэлэгдэж, нийт тэмээнийхээ тоогоор 11 дүгээрт эрэмбэлэгдсэн байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан