Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын хүү В.Баттулга "Үргэлжлэл" тоглолтоо хийнэ

  Г.Бадамлянхуа 2018-04-03 4664

“Эр хүн гэдэг эмзэгхэн ч юм уу даа” дуугаараа нийтийн дууны ертөнцөд хүч түрэн орж ирж, олон ч үзэгч, сонсогчдыг өөртөө татсан дуучин Вандангийн Баттулгын анхны бие даасан тоглолт болох гэнэ. Тэрээр тоглолтоо “Үргэлжлэл” хэмээн нэрлэжээ. Дуучин аав, ээжийн үргэлжлэл болсон дуучин хүү тоглолтынхоо нэрэнд ч ихээхэн ач холбогдол өгсөн гэлтэй...Түүнийг урлагийн ертөнцөд 40 гаруй жил зүтгэсэн Зууны манлай хос дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын бага хүү гэдгээр нь Монголын ард түмэн андахгүй биз... Таван настайгаасаа л аав, ээжийгээ дагаж, аялан тоглолт бүрт нь оролцож явсан нь дуучин болно гэсэн эргэж, буцалтгүй мөрөөдлийн эхлэл болсон хэмээн В. Баттулга үргэлж ярьдаг. Бага наснаасаа эхлэн аав ээжийгээ даган дуулж явсан дуучин Баттулга Монгол улсын 296 суманд очиж, дуулсны дараа Нийслэлд анхны тоглолтоо хийх гэж байна.  Гавьяат жүжигчин С.Вандангийнх гэр бүлээрээ дуучин хүмүүс. В. Баттулга анхны бие даасан “Үргэлжлэл” тоглолтон дээрээ аав ээжтэйгээ, мөн ууган охин Дуулимтайгаа хамтран дуулах сурагтай...Миний хоёр ээж, Миний хоёр аав, Миний хоёр эрдэнэ, Хайрын үнсэлт, Дурлаа юу даа, Дуун уянгатай ээж, Эр хүн гэдэг эмзэгхэн, Миний найз бүсгүй, Говийн хүүхнүүд зэрэг үзэгч, сонсогчдын дуулах дуртай дуунууд энэ сарын 12-нд Монгол бөхийн өргөөнд эгшиглэх нь.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө