Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт буцалтгүй тусламжаар 10 ор өглөө

  Д.Отгонсүрэн 2018-04-17 685

Тайваны хамтын нийгэмлэгийн сан, Хэнтий аймгийн нутгийн зөвлөл хамтран бүрэн тоноглогдсон 10 ширхэг орыг өнөөдөр хүлээлгэн өглөө. Тус ор нь хүнд өвчтөн болон босч чадахгүй дэглэмтэй өвчтөнгүүдэд зориулагдсан ор ажээ.

Хүнд өвчтэй, хэвтрийн өвчтөнд зориулагдсан удирдлагатай, толгойн хэсэгтээ өргөгддөг, хоолны ширээтэй гээд эмнэлэгийн нөхцөлд бүрэн нийцсэн энэхүү орыг Тайваны хамтын нийгэмлэгийн сангаас Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 10 ширхэгийг буцалтгүй тусламжаар гардуулах өглөө. Мөн нутгийн зөвлөлийн зүгээс орны хажуугийн нэмэлт шүүгээг өгч байгаагаа дуулгасан.

Нэгдсэн эмнэлэгт шинээр дижитал рентгэн аппарат, тархины цахилгаан бичлэгийн аппарат авсан байна. Удахгүй компьютер томографын аппарат ирж орчин үеийн эмчилгээ оношилгоог аймагтаа хийх боломжтой болж байгаа юм.

 Гишүүд тойргынхоо сум, тосгодод тус бүр 2 ширхэг бүрэн тоноглогдсон орыг хандивлахаас гадна нэг өрөөг иж бүрэн тохижуулж өглөө. Цэнхэрмандал, Жаргалтхаан, Баянхутаг сумдын эрүүл мэндийн төвүүдэд тус орыг мөн гардуулан өгчээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө