Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол охин Дэлхийн миссийн титэм хүртлээ

  Т.Бадамханд 2018-04-18 904

Мөнхбатын Ану нь Гүрж улсын Батуми хотноо 4 сарын 12-ноос 2018 оны 4 сарын 16-ны  хооронд зохион байгуулагдсан  "Дэлхийн бяцхан мисс-2018" ОУ-ын тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож Азийн мисс, Дэлхийн өсч буй од зэрэг шагналуудын эзэн болжээ. Тус тэмцээнд 40  гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон юм . Монгол улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану нь тус тэмцээний авъяас төрөл Монгол ардын “Саруул тал” хэмээх уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан. 

Мөнбатын Ану нь Хөх хотод зохион байгуулагдсан «Хүүхдийн азийн модел» шалгаруулах тэмцээнд оролцож 300 гаруй хүүхдээс шилдэг 30 хүүхэдэд шалгарч Шанхай хотод болох «Олон улсын хүүхдийн модел» шалгаруулах тэмцээний эрх авсан. 2016 оны   8 сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцсон. Дараа нь 2016 оны 10 сард Английн элчин сайдын яамнаас  «Олон улсын хүүхдийн модел» гэсэн  сертфикат авч байсан амжилттай. Загвар өмсөхийн хажуугаар дуулах авьяасаа хөгжүүлж 5 дахь уран бүтээлээ өлгийдөн авахаар зэхэж байгаа гэнэ. Ану 3 настай байхдаа загварын ертөнцөд хөл тавьжээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан