Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ч.Ганжавхлан шинэ номондоо зориулан дуу бүтээжээ

  Гранд сэтгүүл 2018-05-16 467

Хүүхэд насаа Гачуурт тосгонд өвөө, эмээтэйгээ хамт өнгөрүүлсэн хэмээн өөрийнхөө бага насны талаар ярих дуртай Ч.Ганжавланг Jack-International ХХК-ийн захирал, “Лантуун дохио” ТББ-г үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс танина. Тэрээр энэ сарын 10-ны өдөр буюу өөрийнхөө төрсөн өдрөөр 3 дахь уран бүтээлээ өлгийдөн авч, “8 км 400 м” баримтат өгүүлэл номын нээлтээ хийхийн хажуугаар баримтат гэрэл зургийн үзэсгэлэнг Урчуудын эвлэлийн хороонд гаргаад байгаа. Бидэнтэй хэтэрхий ойр хэрнээ холдож орхисон өнөөгийн амьдрал, Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын энэ цагийн бодит үнэн төрхийг гэрэл зургаар дүрслэн үлдээхийг хичээснийг үзэсгэлэнгээс харж болохоор. Ганжавхлан шинэ ном гаргахтайгаа хамт танилцуулсан шинэ мэдээ гэвэл номондоо зориулж "8км 400м" дуу гаргасан тухай байсан юм. Номонд зориулж дуу бүтээж байсан тохиолдол ховор. Харин тэрбээр шинэ дууныхаа үгийг өөрөө бичиж, дуучин Анудариар дуулуулжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Гоо сайхан