Хятадын теннисчин Пен Шуай Францын L’Equipe сэтгүүлд ярилцлага өгчээ

Спорт

Удаан хугацаанд сураг нь тасраад байсан Хятадын теннисчин Пэн Шуай Францын спортын L’Equipeсэтгүүлд ярилцлага өгчээ. 

Теннисны хос төрөлд дэлхийн аварга болж байсан Хятадын нэртэй тамирчин хэсэг хугацаанд сураггүй алга болж, Австралид болсон Их Дуулгын тэмцээнд оролцолгүй сураг нь тасарсан нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татаад байсан юм. 

Бээжингийн Олимпийн наадмын хүрээнд Францын спортын сэтгүүл Хятадын нэртэй теннисчнээс дэлгэрэнгүй ярилцлага авчээ. Тэгвэл үүнээс өмнө Пэн Шуай ОУОХ-ны тэргүүн Томас Бахтай уулзаж ярилцсан байна. Пэн Шуай ярилцлагадаа Бах түүнээс их спортод эргэн ирэх хүсэлтэй байгаа эсэх талаар, мөн ирээдүйн төлөвлөгөөнийх нь талаар хөндөн ярилцсан талаар L’Equipeсэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна.

Пэн Шуай өнгөрсөн оны 11-р сарын эхээр өөрийн цахим хуудсандаа Хятадын төрийн төв зөвлөлийн өндөр албаны албан тушаалтан түүнийг дотно харилцаанд орохыг шаардсан талаар бичсэний дараагаар олон нийтийн сүлжээнээс алга болж, хаа байгаа нь тодорхой болсон юм. Энэ явдлын дараагаар хэсэг хугацаанд сураггүй болсон тамирчин 2021 оны 11-р сарын 21-нд ОУОХ-ны тэргүүнтэй холбоо барьснаар сая ил гарсан байна. Тэгвэл шуугиан тарьсан мэдээлэл, мөн олон нийтийн цахим ертөнцөөс хэсэг хөндийрснийхөө дараа Пэн Шуай сая Францын сэтгүүлд биечлэн ярилцлага өгчээ.