ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.02.22/ Наран ургах, шингэх 07:47-18:25

Зурхай

2022.02.22, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 21. ХАВРЫН ТЭРГҮҮН ХАР БАР САР. ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.02.22, Мягмар гараг

Наран ургах шингэх: 07.47-18.25

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Авахуй

Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, эм найруулах, гэргий авах, үс авах, элч зарах, эд авахад сайн. Зүүн нүд татвал хэрүүл, тэмцэл болох, баруун нь бол эд хувцас олох, зүүн чих нь цангинавал зочин ирэх, баруун нь бол гаслан болох, нохой уливал галзуурах, хэрээ гуаглавал ураг садан эндэх, тагнай загатнавал хэн нэгний үхсэнийг сонсох, бие татвал гэнэт зочин ирэх, хөл татвал үхэл болохыг үзэх болой.