ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.11.20/ Наран ургах, шингэх 08:05-17:10

Зурхай

2022.11.20, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27. НАМРЫН АДАГ ЦАГААН НОХОЙ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2022.11.20, Ням гараг

Наран ургах шингэх: 08.05-17.10

Үс засуулбал: Өлзийтэй сайн

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.