ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.12.17/ Наран ургах, шингэх 08:39-17:00

Зурхай

2023.12.17, НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 4 | ӨВЛИЙН ДУНД ХӨХ ХУЛГАНА САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.12.17, НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.39-17.00

Шинийн таванд ном унших, замд гарах, ирэх тэргүүтэн амирлангуй үйлд сайн.

Тариалан, үхэгсдийн үйлийг тэвч.

Үс засуулбал эд мал арвидна.

Одны тохиол

Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг  дурьдахуй.