Ковид-19

Коронавирусийн халдвараас хамгаалах эхний алхам бол амны хаалт зүүх. Харин зүүгээд дууссан маскийг ил задгай шууд хаях биш, битүүмжлэх шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Нэг удаагийн маскийг хоёр цаг зүүхэд л маш олон төрлийн нян хуримтлагддаг байна. Энэ нь эргээд халдварт өвчин тархаах эрсдэл болон хувирдаг гэдгийг онцоллоо. 

Гараа тогтмол угаах, амны хаалт зүүж, олон нийтийн газраар явахгүй байх нь таныг эрсдлээс хамгаална. Эрүүл мэндийн байгууллагаас энэхүү зөвлөмжийг өдөр бүр иргэдэд өгч байгаа. Иргэд ч зөвлөмжийг даган, амны хаалтаа тогтмол зүүж байна. Гэвч хэрэглэсэн амны хаалтаа олон нийтийн газар шууд хаяж байна. Энэ нь халдварыг тархах эрсдлийг нэмэгдүүлж байгаа учир хэрэглэсэн амны хаалтаа уутанд хийж, хогийн саванд хаяхыг санууллаа.

Д.Нарантуяа: Иргэд амны хаалтаа олон нийтийн газар шууд хаяж байна

Амны хаалтаа уутанд хаяснаар та өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх юм.