13 настай Монгол охиныг бүлэглэн зодсон Солонгос охидод тус Улсын шүүхээс хорих ял оноожээ

Эрх зүй

Өнөөдөр буюу 2022.01.13-нд БНСУ-д 13 настай Монгол охиныг 6-н цагийн турш бүлэглэж зодсон Солонгос 4 охиныг яллах шүүх хурал  боллоо.

2021.11.27-нд БНСУ-ын Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, үлдсэн хоёр охиныг эцэг эхийн хяналтад  байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.

Гэвч ГИРЭХ байгууллагаас асуудлыг сөхөж, хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-ын хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан.

Солонгос Улсын үндэсний ТВ  ( SBS, MBS, JTBC)-дийн шударга үнэний талд зогсож өгсний хүчинд уг хэрэг Солонгос Улс даяар цацагдаж, БНСУ-ын ерөнхийлөгч, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор Солонгосын шүүхээс охидод тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.