Далай доорх галт уул дэлбэрсний улмаас цунами дэгджээ

Үйл явдал

Номхон далай доорх галт уул дэлбэрсний улмаас Япон болон Америкийн зарим арлуудад цунами дэгдээд байна.

Тус галт уул нь Тонга Улсын аралтай ойр оршдог. Цунамигийн улмаас тус улсад бараг бүх хотууд усанд автсан бөгөөд галт уул байдаг арал орчим үнсээр бүрхэгдсэн байж магадгүй гэж эрдэмтэд анхааруулж байна.

Цахимаар иргэд далайн эрэгт байх үедээ хийсэн бичлэгээ цацсанаас харахад, тэнгэр гэнэт харанхуйлж, хүмүүс гүйлдэж байгаа нь бичигджээ.

Даваа гарагийн өглөөний байдлаар хүн бэртэж гэмтсэн, амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй байна.