Улаанбаатар хотод мөрдөгдөж байгаа 2500 гаруй стандартын 50 хувь нь хуучирсан 

Нийгэм

1.5 сая хүн амтай нийслэл Улаанбаатар хотод 2500 гаруй дүрэм мөрдөгдөж байна. Гэвч эдгээр дүрэм журмууд өнөөдрийн амьдралтай огт нийцдэггүйг судалгаараа тогтоожээ. Тийм учраас нийслэлийн удирдлагууд ажлын хэсэг гаргаж хотын дүрэм журмыг шинэчлэхээр ажлаа эхлүүлсэн байна. Шинэчлэл хийгдсэний дараа аж ахуй нэгжүүдээс эхлээд хотод бизнес эрхлэхэд бэрхшээл багатай болно гэж үзжээ.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хот стандартгүй явж ирсэн болохыг хотын дарга хэлэх болсон. Тиймээс хот нэг стандартай болох ажлыг эхлүүлээд байгаа. Ялангуяа эдийн засгийн дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаа явуулж буй байгууллагад эрүүл ахуйн болон аюулгүй байдлыг нэгдүгээрт тавина. Бусад үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, олон албан бичиг гэхгүйгээр тохирох стандартыг мөрдүүлэхээр ажиллаж байгаагаа онцоллоо.  

Улсын хэмжээнд 6602 стандарт мөрдөгддөг ч тэдгээрийн 50 орчим хувь нь өнөөгийн нөхцөл байдлаас хуучирсан байгааг хотын дарга хэлж байна. Нийслэлд 2500 гаруй стандарт мөрдөгддөг ч мөн л тал хувь хуучирсан. Тиймээс хотын стандартыг шинэчлэх, өнөөгийн нөхцөл байдалд тохируулах хэрэгцээ шаардлага бий. Тиймээс стандартыг шинэчлэх ажлын хэсэг гарган ажиллаж эхлээд байгаа юм.