Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хөгжлийн банк дампуурахгүй бас Хөгжлийн банкны өрийг ЗГ төлөхгүй

Засгийн газар

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хөгжлийн банк дампуурахгүй бас Хөгжлийн банкны өрийг Засгийн газар төлөхгүй

Хөгжлийн банкнаас зээл авсан иргэн, аж ахуй нэгжийг хоёр хуваан авч үзнэ гэж ЗГ-ын тэргүүн мэдэгдлээ.

1-рт улс төрчдийн оролцоотой зээл аваад зээлээ зориулалтын бусаар зарцуулсан бол Эрүүгийн Хуулийн дагуу шийтгэх хүлээх ёстой. Ийм арга хэмжээ авч өгөхийг хүсч Улсын Ерөнхий Прокурорт ч ханджээ.

Харин цар тахал дэгдсэн эдийн засаг хүндхэн үед зээл аваад бүтээн байгуулалт хийсэн зарим аж ахуй нэгж зээлээ төлж чадахгүй байгаа. Үүнийг ойлгож аль болох бизнесийг ЗГ-аас дэмжинэ. Нэг ёсондоо ялгаж салгаж ойлгоно гэж байна. Харин цаашид Хөгжлийг банкийг хэрхэх вэ? гэдэг асуултад ийм тайлбарыг ЗГ-ын тэргүүн хэллээ.

Эрх барьж байгаа МАН Хөгжлийн банктай холбогдсон УИХ-ын гишүүд, сайд дарга нараа намаас түдгэлзүүлэх тухай мэдэгдээд байгаа. Энэ байр суурин дээр намын дарга, ЕС-ийн хувьд хатуу байр суурьтай байгаа гэдгээ хэлж байна.