ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк Вальтер Штайнмайер улиран сонгогдлоо

Улс төр

ХБНГУ-ын ерөнхийлөгч албан сэнтийдээ хоёр дахиа улиран сонгогдлоо.

Франк Вальтер Штайнмайер Германы Холбооны ерөнхийлөгчөөр дахин 5 жилийн хугацаагаар улиран сонгогджээ.

Германы Холбооны ерөнхийлөгчийг сонгох санал хураалт Холбооны засгийн газрын тусгай хуралдааны үеэр болжээ. Ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад 1,472 хүн оролцон саналаа өгснөөс 1,045 гишүүн Штайнмайерын нэрийг дэмжсэн байна. Тэгвэл Холбооны засгийн газрын санал хураалтаас өмнө Германы улс төрийн томоохон нам хүчнүүд Штайнмайерыг улираан сонгох саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд байжээ.