Ковид-19

Дэлхийд коронавируст халдварын тохиолдол хамгийн их бүртгэгдсэн улсын нэг Иран Улсад өдөрт нэмэгдэх коронавируст халдварын тохиолдол багасч, тогтворжиж эхэлж байгаа юм. Иран Улсын Эрүүл Мэндийн Яамнаас долоо хоногт 80 мянган коронавируст халдварын оношлуур үйлдвэрлэх боломжтой болсон тухай мэдэгдсэн.

Харин Иран Улсын Шинжлэх ухаан, технологийн яамны дэд ерөнхийлөгч Сорэна Саттари  дотооддоо үйлдвэрлэж байгаа коронавируст халдварын оношлуурыг албан ёсоор экспортлохоор болсон тухай мэдэгджээ. Тэрбээр Ираны Ерөнхийлөгч Хассан Роуханитай хийсэн цахим уулзалтын үеэр вирусын оношлуурыг дараа долоо хоногоос эхлэн экспортлох болсон тухай энэ уулзалтын үеэр мэдэгдсэнээс гадна,

“Манай улс коронавирусын тахалд зориулан өмнө үйлдвэрлэж байгаагүй олон эмчилгээний хэрэгслүүдийг үйлдвэрлэж байна”

хэмээн онцолсон байна. Гэхдээ зарим эмчилгээ болон вирусын хамгаалалд шаардлагатай зүйлс дутмаг байгааг тэрээр уулзалтын үеэр хэлжээ. Энэ улсын Эрүүл Мэндийн Яамнаас Иран Улс анх удаа шинээр нэмэгдэх өвчлөлийн тоо 2 оронтой тоо болон буурсан тухай Даваа гарагт мэдэгдсэн байна. Коронавирусийн тахал эхлэх үеэс АНУ-ын зүгээс халдвартай холбоотой хэрэгслүүдийг импортлох тал дээр Иран Улсад хориг тавьж эхэлсэн. Тиймээс шаардлагатай хэрэгслүүдийг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн тухай ИРИБ телевиз мэдээлжээ.