Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд эхний хоёр байрыг Оросын тамирчид эзэллээ

Спорт

Бээжин-2022: Уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Оросын олимпын хорооны багийн уран гулгагч Анна Щербакова 255.95 оноогоор тэргүүлж, 2-р байранд түүний нутаг нэгт Александра Трусова 251.73 оноогоор удаалж, харин гуравт Япон Улсын уран гулгагч Каори Сакамото 233.13 оноогоор тус тус орлоо.

2-р сарын 15-ны өдрийн богино үзүүлбэртээ тэргүүлсэн, олны хүлээлттэй байсан Камила Валиева 224.09 оноогоор дөрөвдүгээр байранд орж энэ олимпын наадмаа өндөрлөлөө.