Орон нутагт 1.9 сая га отрын нөөц нутгийг байгуулсан 

Нийгэм

Жилийн жилд хэдэн сая толгой мал аймаг сум дамнан отор нүүдэл хийдэг. Ихэвчлэн газрын гарц муу гэх шалтгаанаар оторлодог байсан малчид өнгөрсөн өвөл аймаг орон нутагтаа оторлож байна. Зуншлага сайн байсан учраас нийт нутгаар газрын гарц сайн, мал ч тарга тэвээрэг сайн авсан нь ийнхүү отор нүүдэлд эерэгээр нөлөөлжээ.  

Жил бүр аймаг сум дамнан отрын мал нүүдэллэдэг. Тэгвэл энэ жилээс  эхлэн отрын малыг харъяа аймаг орон нутагт нь өвөлжүүлж, хаваржуулах шийдвэрийг салбар яамнаас гаргасан. Энэ нь бэлчээрийн даац хэтэрсэн, өөрийн малаа ч идээшлүүлж чадахгүй нөхцөл байдал үүсдэг байсныг дээрх зохицуулалтаар шийдвэрлэсэн. Тухайлбал нэг аймгаас отрын бүс нутагт жилдээ ойролцоогоор нэг сая толгой мал нүүдэллэдэг байсан. Тэгвэл энэ тооны малаа аймаг сум өөрийн отрын нөөц бүсдээ идээшлүүлэн өвлийг давж байгааг албаныхан онцоллоо. 

Сүхбаатар аймаг 360 гаруй мянган га талбай буюу 30 байршилд отрын нөөц бүс бий болгожээ. 2021 оны тоон мэдээгээр улсын хэмжээнд 67.3 сая толгой мал тоологдсон. Салбар яамнаас 16 сая гаруй толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөж байсан бол жилийн эцсээр 17 сая толгой мал эдийн засгийн эргэлтэд оржээ.