Ковид-19

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүдээс хуульд заасан шаардлагыг хангасан 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох батламжаа гардаж авсан. Харин үүний дараах сонгуулийн цаг хугацааны хуваарьт ажил бол батламжаа авсан нам, эвслүүд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулан СЕХ-нд бүртгүүлэх байдаг. Энэ ажил 5 сарын 10-16-ны хооронд явагдана.

Ингэхдээ УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа хүний хувьд 5 сарын 10-наас хойш хийсэн ажлынхаа тайлангаа танилцуулж болохгүй гэх хуулийн зохицуулалттайг хэлж байна.

ЭНЭ ЖИЛ САНАЛ ТООЛОХ 250 ХАР МАШИН НЭМЭЛТЭЭР АВНА

Цар тахал гарч өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байгаа энэ үед сонгуулийг чанга дэг журамтай зохион байгуулна гэдгийг хэлж байна. Учир нь сонгуулийн 5 төрлийн үйл ажиллагаа нь олон нийтийн төвлөрлийг үүсгэх эрсдэлтэй гэж тодорхойлогдсон байна. Тиймээс ЭМЯ, УОК-оос өгч буй зөвлөмжийн дагуу ажиллана гэдгийг мэдэгдлээ.

Жил ирэх тусам сонгуулийн хэсгийн хорооны тоо нэмэгдэх болсон. Тухайлбал, энэ жил 80 гаран хэсгийн хороо нэмэгдэх төлөвтэй байгааг хэлж байна. Тиймээс санал тоолох төхөөрөмж буюу хар машины тоог нэмэх шаардлага тулгарчээ. Одоогоор СЕХ 2500 санал тоолох төхөөрөмж байгаа ч дахин нэмэлтээр 250 орчим төхөөрөмж авахаар болсон байна.