Ковид-19

Сүүлийн нэг долоо ОХУ-д шинээр бүртгэгдэх халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж дэлхийд хамгийн их халдвар бүртгэгдсэн 5 орны нэг болсон. Өвчлөлийн тохиолдол нийслэл Москва хотод хамгийн их бүртгэгдсэн байгаа. Одоогийн байдлаар хөл хориог 5-р сарын 31 хүртэл зарласан.

Харин газар зүйн байрлалаас шалтгаалан нөхцөл байдлыг харгалзан үзэж зарим газрын үйл ажиллагааг эхлүүлэх болсон тухай өнгөрсөн долоо хоногийн цахим уулзалтаар Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Ирэх долоо хоногт иргэд хүн хоорондоо зайтай байх дүрмийг баримтлан үйлдвэрлэл барилгын үйл ажиллагаа эхлэх юм байна. Парк, цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалттай хэвээрээ байхаас гадна иргэд гадаа салхилан суухыг хатуу хоригложээ. 5-р сарын 12-ноос эхлэн гадуур гарсан иргэд заавал амны хаалт, бээлий зүүх шаардлагатайг энэ улсын Засгийн газраас анхааруулсан байна. Өнгөрсөн 24 цагийн дотор 10,817 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт халдварын тохиолдол 209,688 болжээ. Мөн сүүлийн 24 цагийн дотор 104 иргэн халдварын улмаас нас нас барсан байна. Ингэснээр нас баралтын тоо 2 мянга хүрэхэд ойрхон болоод байгааг хэвлэлүүд мэдээлжээ. Энэ улсын зүгээс нэг өдөрт 200 мянган вирусын оношлуур үйлдвэрлэж байгаа юм байна.