Ковид-19

Гана Улсын Тэма хотын загасны үйлдвэрт халдвар авсан нэг хүнээс  цуг ажилладаг 533 иргэн халдвар авсан нь тогтоогдсон тухай Гана улсын Ерөнхийлөгч Нана Акуфо Аддо өнгөрсөн Ням гарагт мэдээлжээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ

“Халдвар авсан 533 иргэн бүгдээрээ нэг хүнээс халдвар авсан”

хэмээжээ. Ингэснээр энэ улсад нийт халдвар авсан иргэдийн тоо 4263 хүрчээ. 4-р сарын 26-ны байдлаар энэ улсад ердөө 921 халдварын тохиолдол бүртгэгдсэн байсан юм. Сүүлд нэмэгдсэн тохиолдлууд Гана улсыг Баруун Африкийн хамгийн их тохиолдол бүртгэгдсэн улсын тоонд оруулсан байна. Тус улсын Ерөнхийлөгч тавдугаар сарыг дуустал олныг хамарсан уулзалт зохион байгуулахгүй байж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа хаалттай байхыг анхааруулсан тухай “Reuters” сайтад мэдээлжээ.