Ковид-19

Ковид-19 халдварын тохиолдол манай улсад нэмж бүртгэгдээгүй байна. Харин нэг хүн бүрэн эдгэрч хоёр хүний биеийн байдал сайжирчээ. Удахгүй эмнэлгээс гаргана гэдгийг Д.Нямхүү эмч хэлж байна. Ингэснээр манай улсад коронвирусын 42 тохиолдол бүртгэгдснээс 15 нь бүрэн эдгэрлээ.

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 30, Алтанбулаг боомтоор орж ирсэн 21 ачаа тээврийн жолооч зэрэг өчигдөр нийт 80 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Эдгээр иргэдийн шинжилгээ хариу бүгд сөрөг гарсан байна. Мөн онош батлагдаж, ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг хүн эдгэрэн, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 15 болсон  бол одоо ХӨСҮТ-д 27 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд нийт 6235 хүнийг тусгаарласан. Харин өнөөдрийн байдлаар 982 хүн ажиглах байруудад байна. Мөн 141 эмч, эмнэлгийн ажилчид хамт тусгаарлагдан, эрүүл мэндийн тусламж шаардлагатай зарим өвчтнийг үзэж, хяналт тавин ажиллаж байгаа. Түүнчлэн Турк, Энэтхэг улсруу дахин нислэг үйлдэхээр болсон. Эхний онгоц маргааш нисэх юм. Үүнтэй холбоотойгоор тусгаарлах байруудыг бэлдэж, бэлэн байдлаа хангасан гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

119 тусгай дугаарын утсанд өчигдөр нийт 241 дуудлага мэдээлэл ирж, энэ дагуу иргэдэд зөвлөгөө өгч ажилласан байна. Мөн 119 апп ОХУ, БНСУ зэрэг нийт улс орноос манай улсын 30 гаруй иргэд холбогдон мэдээлэл авсан байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ