Ковид-19

Коронавируст халдварын үед ашиглах түргэний автомашиныг хотын захиргаанд хүлээлгэн өглөө. Халдвартай иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан гэдгээрээ онцлогтой. Тусгаарлалтыг сайтар хийж өгснөөс гадна халдвар тархаахгүй байх бүхий л боломжийг бүрдүүлжээ. Мөн амьсгалын аппаратаас эхлээд бусад шаардлагатай тоног төхөөрөмжүүдээр тоноглосон байна.

Сөрөг даралтат түргэн тусламжийн автомашиныг коронавируст халдварын ид дэгдэлтийн үед ашиглагдаг. Энгийн түргэн тусламжийн автомашинтай харьцуулхад өөр. Халдвартай өвчтнийг зөөж тээвэрлэх зориулалттай, анхны тусламж, амьсгалын аппарат зэргээр бүрэн тоноглогдсон. Энэхүү автомашиныг Улаанбаатар хотын захиргаанд гардуулан өгөх гэж байна. Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Улсын онцгой комиссын дэд дарга Н.Энхболд зэрэг албаны хүмүүс оролцож байгаа юм.