Ковид-19

ОХУ-аас ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс халдвар илэрлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өглөө.

"Өчигдөр нийт 131 хүнд шинжилгээ хийсэн, 27 нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, 110 нь ОХУ-аас ирсэн иргэд. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 16-нд ОХУ-аас ирсэн 19 оюутанд давтан шинжилгээ хийхэд 18-д нь халдвар илрээгүй. Харин ОХУ-ын цэргийн сургуульд суралцдаг нэг оюутнаас вирус илэрлээ" гэсэн юм.

Ингэснээр Монгол Улсад коронавируст халдвар авсан 136 тохиолдол бүртгэгдлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ