Ковид-19

ХӨСҮТ, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораториудад нийт 403 хүнд шинжилгээ хийжээ. Нэг тохиолдлоос коронавируст халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдол нь ОХУ-аас ирсэн оюутан байжээ. Мөн өчигдөр хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эдгэрсэн хүний тоо 28 болж байна.

ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 403 хүнд шинжилгээ хийжээ. Нэг тохиолдлын хариу эерэг гарсан байна. Батлагдсан тохиолдол нь энэ сарын 13-нд ОХУ-аас ирсэн оюутан байжээ. Өмнөх шинжилгээний хариу сөрөг гарч байсан бол давтан шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдлын тоо 141 боллоо.

ДАХИН ХОЁР ХҮН ЭДГЭРЧ ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

Мөн өнөөдөр онош батлагдан ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эдгэрсэн иргэдийг дараагийн тусгаарлах байранд үргэлжлүүлэн хянана. Мөн хоёр удаагийн давтан шинжилгээнд хамруулах юм. Ингэснээр манай улсад эдгэрсэн хүний тоо 28 болсон бол ХӨСҮТ-д онош батлагдсан 113 хүн хэвтэн эмчлүүлж байна.

119 Тусгай дугаарын утсанд өчигдөр нийт 274 дуудлага мэдээлэл ирсэн байна. Иргэдээс олон хүн үйлчлүүлдэг АТМ-уудыг ариутгаж халдваргүйжүүлэхийг хүссэн байна. Харин Шуурхай-119 Апп-нд АНУ, ОХУ зэрэг улс орноос манай улсын 21 хүн холбогдон зөвлөгөө, мэдээлэл авчээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ