ЕХ-нд нэгдэх хүсэлтийг хэлэлцэж байна

Улс төр

ЕХ, Украин, Гүрж, Молдавын зүгээс ирүүлсэн ЕХ-нд нэгдэх хүсэлтийг хэлэлцэж байна.

Европын комисс эдгээр гурван улсаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэн, улмаар бичгээр хариу өгөхөөр төлөвлөж байгаа юм. 

ЕХ-ны удирдлага Украин, Гүрж болон Молдав улсаас ирүүлсэн ЕХ-нд нэгдэх тухай хүсэлтийг хэлэлцэн, ойрын хугацаанд бичгээр хариу өгөхөөр төлөвлөж байна. ЕХ-ны зөвлөлөөс мэдэгдэж байгаагаар хүсэлтийн дагуу Еврокомисс бичгээр хариу өгч, албан ёсны байр сууриа илэрхийлэх юм. Улмаар ЕХ-ны 27 гишүүн улс орон нэгдэн Украин, Гүрж, Молдавын талд нэр дэвшигч улс орны статус олгох эсэхийг хэлэлцэнэ. ЕХ-нд нэгдэх үйл явц тусгай шат дарааллын дагуу урт удаан хугацаанд үргэлжилдэг юм. Киев, Кишинёв, Тбилисийн талууд ЕХ-ны нэгдсэн зарчим, хууль дүрмийг дагаж мөрдөн, санхүү эдийн засгийн байр байдлаа заасан хууль тогтоомжийн дагуу өөрчлөх шаардлагатай болох юм. Украины тал ЕХ-нд нэгдэх хүсэлтээ илэрхийлэхдээ үйл явцыг түргэвчилсэн байдлаар шийдэж өгөхийг хүсч байна.