Ковид-19

Ковид-19 цар тахлын зөөвөрлөгдсөн тохиолдол манай улсад дахин гурваар нэмэгдлээ. Казахстан Улсаас ирсэн иргэдийн давтан шинжилгээгээр тогтоосон байна. Тусгаарлалтад байсан иргэд учраас халдвар тархах эрсдэлгүйг онцоллоо. Харин өнөөдрийн сайн мэдээ гэвэл дахин зургаан хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүмүүс хойд хөршөөс ирсэн оюутнууд байсныг Д.Нямхүү эмч хэллээ.

Зургаадугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 241 хүний сорьцыг шинжилжээ. 238 хүний шинжилгээнээс вирус илрээгүй байна. Харин Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн гурван хүнээс коронавирус илэрчээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан нийт тохиолдол 197 байна. Эдгээрээс 97-г нь эмчлээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа 102 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа юм байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ