Ковид-19

Өнгөрсөн 24 цагт манай улс 326 хүнд коронавирусний шинжилгээ хийлээ. Сэлэнгэ, Өмнөговь, Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн жолооч нар, Токио Улаанбаатарын тусгай нислэгийн зорчигчид энэ шинжилгээнд багтсан байна. Нэг ч тохиолдол бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төв хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдал сайжирч байгааг онцоллоо.

Зургаадугаар сарын 12-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лаборатори, ЗӨСҮТ-ийн лабораторид хийсэн бүх шинжилгээнээс коронавирус илрээгүй байна.

Энэтхэгээс ирсэн шашны сургуулийн суралцагч ламхай нар болон Лаос Улсаас суусан 10 иргэний шинжилгээний сорьцыг цуглуулах ажил эхлээд, үргэлжилж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ