Ковид-19

Улсын хэмжээнд тусгаарлах байранд 2600 гаруй хүн байна. ХӨСҮТ болон орон нутаг дахь вирус судлалын лаборатори 294 хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдвар илрээгүй байна. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан Энэтхэгийн нислэгээр ирсэн долоон хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. 

Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан нэг, тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд болон нисэх багийнхныг хамруулан 259 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч нарт хийсэн шинжилгээнд мөн коронавирус илрээгүйг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ