Ковид-19

Өнөөдрийн 11 цагийн байдлаар халдвартай хүний тоо 7.8 саяд хүрч амь насаа алдсан иргэний тоо 433 мянгад хүрээд байна. Монгол Улс дотооддоо халдвар алдаагүйгээс гадна биеийн байдал нь хүнд байгаа иргэдээ эдгээж чадаж байгааг дэлхийн дахин онцоллоо. Харин Монголчуудын хамгийн их зорчдог, Япон, Хятад, Солонгос зэрэг улс оронд халдвар дахин дэгдэх магадлал нэмэгдсэн байна. Тийм учраас хоёр дахь давалгаанаас хамгаалах ажлыг эхлүүлжээ.

5 сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолооч гээд нийт 258 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Бүгд сөрөг буюу ковид 19-ын халдваргүй гарчээ. Харин 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн сувилал руу шилжсэн байна. Эдгэрсэн иргэдийн дунд элэгний хорт хавдартай өвчтөн байсныг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү онцолж байна.  

Ийнхүү эмч мэргэжилтнүүд ковид 19-ын халдвар зөөвөрлөгдсөн 197 тохиолдлын 108-ыг нь эдгээлээ. Одоогоор 89 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. 

Ковид-19 халдвар авсан элэгний хорт хавдартай 64 настай эмэгтэй эдгэлээ

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ