Ковид-19

Коронавируст халдварыг баттай эмчлэх эмээр хямд бөгөөд түгээмэл “дексаметазон” шалгарлаа. Их Британийн мэргэжилтнүүд дексаметазон нь үхлийн аюултай вирусын эсрэг маш сайн үр дүнтэй байгааг олж тогтоожээ.

Шинжээчид коронавирусний цар тахал дэгдэж эхлэх үед энэ эмийг хэрэглэсэн бол таван мянган иргэний амь насыг аврах байсан тухай мэдээлжээ. “Дексаметазон” хямдаас гадна энэ давуу тал нь буурай орнуудад ихээхэн тус болох тухай онцолжээ.

Эх сурвалж: BBC