Чарльз Дарвины бүтээлүүдийн эмхэтгэлийг Кембрижийн их сургуульд эргүүлэн өгчээ

Үйл явдал

Британийн нэртэй эрдэмтэн Чарльз Дарвины бүтээлүүдийн эмхэтгэлийг Кембрижийн их сургуульд эргүүлэн өгчээ.

Нэртэй эрдэмтний “Зул сарын тэмдэглэл” нэртэй эмхэтгэл 2001 онд Кембрижийн их сургуулийн номын сангаас алдагдаад байжээ. 

Чарльз Дарвины бүтээлийн хулгайлагдсан гар бичмэл бүхий хоёр эмхэтгэлийг бараг сая фунт стерлингээр үнэлдэг юм. Тэгвэл энэхүү эмхэтгэлийг 2001 онд үл мэдэгдэх этгээд хулгайлж, саяхныг хүртэл хаа байгаа нь тодорхойгүй байжээ.

Кембрижийн их сургуулийн номын сангаас алдагдсан нэртэй эрдэмтэн, судлаачийн гар бичмэлийг орон нутгийн хууль сахиулагчид, түүнчлэн Интерполоор дамжуулан эрэн хайж байсан юм. Тэгвэл энэхүү үнэ цэнэтэй гар бичмэлийг саяхан, 3-р сарын 9-ний өдөр номын санд үл мэдэгдэх хүн орхиод явсан байжээ. Ингэхдээ номын сангийн хяналтын камергүй хэсэгт, олон нийтийн хөл хөдөлгөөнтэй газарт цүнхэнд хийгээд зориудаар орхисон байна.

Одоогоор хэн Дарвины гар бичмэлийг ийнхүү эргүүлэн өгсөн нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Ямартаа ч нэртэй эрдэмтний үнэ цэнэтэй гар бичмэл, эмхэтгэл хулгайлагдсан газартаа эргэн ирсэнд Кембрижийн их сургуулийнхан маш баяртай байна.