Ковид-19

Дэлхий дахинд 11 сая 339 мянган хүн коронавируст халдвараар өвчилж 530 гаруй мянган хүн эндсэн байна. Өнгөрсөн 24 цагт дэлхий нийтэд 212 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Өвчлөл нэмэгдэхэд нөлөөлж буй гол шалтгаан нь залуучууд шөнийн цэнгээний газраар их үйлчлүүлэх, амны хаалт зүүхгүй байх зэргээс үүдэн шинж тэмдэггүй өвчлөл ихсэж халдварыг хурдацтай тарааж байна гэлээ.

Халдвар авсан иргэдийн дийлэнх нь шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн байжээ

Харин Монгол Улс  7 сарын 4-нд 55 хүний сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илэрсэнгүй. Харин 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. 185 хүнийг эдгээлээ. 35 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бол бусад нь хэвийн байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Мөн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдэд шинжилгээ хийж байгаа маргаааш хариу гарна гэлээ.

 

Ховд аймагт гараад буй тарваган тахал намжиж байгааг онцоллоо. Өвчлөөд байсан 2 хүний биеийн байдал сайжирч байгаа ба ойрын хавьтлын иргэдээс шинжилгээ авахад тарваган тахал илрээгүй байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ