ПУТИН: Украин дахь цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна

Улс төр

ОХУ-ын тэргүүн Владимир Путин Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаа үндсэн төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэдгээ онцолжээ.

Москва Донбассын иргэдийг Украины түрэмгийллээс салгах зорилгоор явуулсан ажиллагаа амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Путин Украин дахь зорилгодоо ч хүрнэ, Барууны хоригийг даван туулж улсынхаа эдийн засгийг ч аварна гэж мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татлаа.

Путин улсынхаа Восточный гэж нэрлэгддэг сансрын нислэгийн төвд зочлох үеэрээ энэ талаар мэдэгдсэн. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамт Восточный сансрын нислэгийн төвд ажиллах үеэрээ Путин: -Орос орныг буулган авч, дарахыг хүсэгчид манай орны эсрэг “блицкриг” явуулахыг хүссэн ч тэдний хүсэл талаар боллоо. Манай орны эдийн засаг, санхүүгийн систем, аж үйлдвэрлэл урьдын адил эрч хүчтэй үргэлжилсээр байна гэжээ.

Путины үг хэлэхдээ онцлон хэлсэн“блицкриг” гэх үг нь цэргийн онолоор дайснаа хүчээ авахаас урьтаж, тулааныг богино хугацаанд ялалтаар өндөрлүүлэх өрсөх тактик ажиллагаа юм. 

Путин улсынх нь эдийн засгийг доройтуулж, хямралд хүргэх зорилготой Барууны хориг харин ч эсрэгээр Оросоос гадны компаниудыг гарган, дотоодын зах зээлийг нээлттэй болгож, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэх, дотоодын компаниудад үйл ажиллагаагаа тэлэх, танигдахтаатай цаг үеийг авчирлаа гэжээ. Ямар ч сөрөг зүйлээс сайныг нь олж харах нь чухал, тиймдээ ч дотоодын зах зээлээ хөгжүүлэх боломж олгож, хэрэглэгчдийг дотоодын үйлдвэрлэгчдээ тань мэдэх боломж олгож байгааг Путин онцолжээ.