Ковид-19

ОХУ-д хийгдэж байгаа коронавируст халдварын эсрэг вакцины эмнэлзүйн туршилт буюу хүн дээр хийгдсэн туршилтаас хойш хоёр долоо хоног өнгөрч байна. Энэ хугацаанд туршилтад хамрагдсан иргэдийн бие дээр ямар нэг сөрөг нөлөө илрээгүй, хэвийн хэвээрээ байгаа тухай Батлан хамгаалахын яамнаас мэдэгджээ.

Ямартай ч вакцин нь цаашдаа хүний биеийг вирусээс хамгаалах үр нөлөө үзүүлж байна гэж үзэж байна. Эхний туршилт хийгдсэнээс 21 хоногийн дараа хоёрдугаар шатны туршилтын ажил явагдана.

Эх сурвалж:  TASS