ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Армяны ЗГ-ын тэргүүн Никол Пашиняныг хүлээн авч уулзжээ

Улс төр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ново-Огарёво дахь албан өргөөндөө Армяны засгийн газрын тэргүүн Никол Пашиняныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр талууд Уулын Карабахын асуудал, био-аюулгүй байдлын талаар голчлэн хэлэлцлээ. 

Путин, Пашинян нар уулзалтын үеэр Украины дайны сэдвийг хөндөөгүй, харин Армян-Азербайжаны харилцаа, Уулын Карабахын асуудлын талаар хэлэлцэж цаашид Москва гурван талт харилцааг эрчимжүүлж, бүс нутгийн газар нутгийн маргааныг зохицуулах тал дээр ажиллахаар тогтжээ.

Түүнчлэн Армян, Оросын талууд гуравдагч улс орнуудад био-аюулгүй байдлын салбарт чиглэсэн арга хэмжээг тэлэх зорилгоор нутаг дэвсгэрээ ашиглуулахгүй байхаар тохиролцжээ.