Ковид-19

7 сарын 16-нд вирус судлалын 4 лабораторид коронавируст халдвар илрүүлэхээр 438 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1 хүнээс халдвар илэрлээ.  Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 18 настай эрэгтэйгээс халдвар илэрсэн байна. Мөн сайн мэдээтэй. Олон хоног эмчлүүлсэн 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ.

7 сарын 15-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгийн 2 онгоцоор 428 иргэн эх орондоо ирсэн.  Үүний 240 хүнээс сорьц аван ковид-19  халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1 хүнээс халдвар илэрсэн байна. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээс шинжилгээ авч дуусаагүй байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Харин тусгаарлалтад байсан болон ачаа тээврийн жолооч, цэргийн алба хаагчдын  сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Өнөөдөр сайн мэдээтэй. ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч дараагийн шатны сувилал руу шилжлээ. Тодруулбал, 58 настай эрэгтэй 42 хоног,  59 эрэгтэй 30 хоног эмчлүүлэн эдгэрчээ. Батлагдсан тохиолдол 262 болсноос 211 нь эдгэрлээ. Одоогоор ХӨСҮТ-д 51 хүн эмчлүүлж байна. Үүнээс 50 хүний биеийн байдал хэвийн бол нэг хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ