Ковид-19

Манай дэлхийн хамгийн олон хүн амтай Энэтхэг Улс коронавируст халдвар хамгийн их бүртгэгдсэн гуравдагч орноор нэрлэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар энэ улсад батлагдсан халдварын тохиолдол нэг сая давж, 343 мянган иргэн идэвхтэй халдвартай эмчлэгдэж байна.

Дели хотод хамгийн их халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа юм.  Сүүлийн өдрүүдэд эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсон тухай дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Тиймээс халдвар авсан иргэн бүр эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжгүй болсон байна. Ингэснээр цар тахлын дэгдэлтийг багасгахад сөргөөр нөлөөлөх тухай холбогдох албаны судлаачид болон ДЭМБ-ын төлөөлөгчид сануулсаар байна.

Гэхдээ халдварын тоон үзүүлэлтээс харахад энэ долоо хоногт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс буурсан байна.  Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Дели хотын хэмжээнд өдөрт гурван мянга орчим халдварын тохиолдол батлагдаж байсан бол энэ долоо хоногт энэ тоо 1,200- 1,600 хооронд хэлбэлзэж байна.