Ковид-19

Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Гэвч эдгэрсэн иргэдээс дахин вирус илрэх  тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс шаардлагатай иргэдийн тусгаарлагдах хугацааг сунгаж байгаа гэлээ.

Өчигдөр 7 сарын 2-нд Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн 2 онгоцоор ирсэн болон АНУ-аас ирсэн иргэдийн сорьцод давтан шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарлаа. Мөн 7 сарын 21-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн болон Австралиас ирсэн иргэдийн сорьцыг цуглуулан шинжлэхээр ажиллаж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Коронавируст халдвар аваад эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа. Эдгэрсэн хүмүүс цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа учраас бид сувиллын ажиглалтын хугацааг зарим тохиолдолд сунгасан гэдгийг Д.Нямхүү захирал хэлж байсан. Одоогоор эдгэрсэн 31 хүнээс дахин вирус илрээд байгаа юм. 

Эсрэг биеийн хэмжээ өндөр байх тусам хамгаалах чадвар сайн байна гэсэн үг. Эмчлэгдээд гарсан хүний биеэс илэрч байгаа вирус амьд уу эсвэл үхсэн вирус биед байгаад шинжилгээгээр илэрч байна уу гэдгийг дэлхий дахинаа тодорхойлж чадахгүй байна.

Зарим өвчний вирус устахгүй, идэвхгүй болох үйл явцыг эдгэрэх гэж дүгнэдэг

гэдгийг Д.Нямхүү захирал тайлбарлалаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ