Ковид-19

Гурван сарын өмнө буюу 4-р сарын 4-нд Ковид-19 коронавируст халдвараар дэлхийд нэг сая хүн өвчилсөн гэж ДЭМБ-аас мэдээлж байсан. Тэгвэл халдвар авсан хүний тоо 15 саяд хүрлээ. Халдвар эрчимтэй тархаж байгаа учраас вакцин гарах хүртэл дэлхийн улс орнууд урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа арга хэмжээгээ сайжруулахыг зөвлөж байна.

24 цагийн хугацаанд дэлхий дахинд 202 мянга гаруй тохиолдол, 4200 нас баралт  шинээр бүртгэгджээ. Нийт өвчилсөн хүний тоо 15 /15,230,561/ саяд хүрээд байгаа бол коронавируст халдварын улмаас 623 /623,443/ мянга гаруй хүн нас баржээ.

Тохиолдлын тоо болон нас баралт АНУ эхэнд эрэмбэлэгдэж байна. 24 цагийн хугацаанд тус улсад 63 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, халдвар авсан хүний тоо 3,9 /3,970,906/ саяд хүрээд байгаа юм. Харин коронавируст халдварын улмаас 143,190 хүн нас баржээ.

Бразилд 67,800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Хүн амын дунд халдвар гарсан цагаас хойш нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр тохиолдол болжээ. Ингэснээр өвчилсөн хүний тоо 2,2 /2,227514/ саяд хүрсэн бол 82 /82,771/ мянга гаруй хүн цар тахлын улмаас нас барсан байна.  

Энэтхэгт 1,2 /1,238,798/ сая хүн өвчилж, 29,861 хүн нас барсан байна.

Харин ОХУ-д 5862 шинэ тохиолдол бүртгэгдэн өвчилсөн хүний тоо 787,890 болсон байна. Мөн ковид-19 короанавируст халдварын улмаас 12,726 хүн нас баржээ.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫН ЭСРЭГ ВАКЦИН 2021 ОНД ГАРНА

Вакцины туршилт амжилттай болж, эмнэлзүйн гурав дахь шатанд явж байгаа вакцинуудын талаар ДЭМБ-аас мэдээлэл гаргажээ. БНХАУ болон Их Британид хийгдсэн туршсан туршилтаар тухайн хүнд дархлааны хариу урвал гарч эхэлсэн байна. Гэвч хүн вирусний эсрэг вакцин 2021 онд гарна гэдгийг онцолжээ. Тиймээс улс орнууд коронавируст халдвартай хийх тэмцэлээ үргэлжлүүлж, ДЭМБ-аас гаргаж байгаа зөвлөмжийг дагахыг уриалсан байна.

БНСУ-ЫН ЦЭРГИЙН АНГИЙН АЛБА ХААГЧДААС КОРОНАВИРУСТ ХАЛДВАР ИЛЭРЧЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. Япон улсад 795 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 27 мянгад хүрсэн бол цар тахлын улмаас 990 хүн нас баржээ.  Өчигдөр бүртгэгдсэн тохиолдлын 400 гаруй нь Канто бүсэд илэрчээ. БНСУ 59 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Үүний 11 нийслэлд Сөүлд бүртгэгдсэн бол 17 Кёнгид илэрсэн халдвар юм. Мөн тус улсын цэргийн ангид шинэ голомт илэрсэн. Хэд хэдэн цэргүүдийн шинжилгээний хариу эерэг гараад байгаа юм.

ХОНКОНГОД 113 ШИНЭ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЛЭЭ

БНХАУ-ын эх газарт 22 тохиолдол бүртгэгдсэний 19 дотоодын халдвар байна. Хонконгод нэмж 113 хүнээс коронавируст халдвар илэрчээ. 105 нь дотоодын халдвар байгаа юм. Халдвар эрчимтэй тархаж байгаа учраас нийтийн албаны ажилчдыг гэрээс нь ажлуулж, сургууль цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаад байсан юм. Үүн дээр нэмэгдэж олон нийтийн газруудаар амны хаалттай явах шинэ журмыг баталжээ.