Ковид-19

Өчигдөр буюу наймдугаар сарын 2-нд нийт 429 хүнд шинжилгээ хийжээ. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 63 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм .

Манай улсын хувьд өчигдрийн байдлаар тусгаарлалт ажиглалтад шинээр нэг хүн орж, 29 хүн тусгаарлалтаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогоор 2,752 тусгаарлах ажиглах байранд байгаа юм. Тэдэнд 38 их эмч, 97 рецидент эмч, 84 төрийн албан хаагч тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гэлээ. 2020 оны наймдугаар сарын 2-нд ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 429 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй байна. Үүнд, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргээр ирсэн иргэд, Афганистанаас ирсэн цэрэг дайчид, ачаа тээврийн жолоо чнарын нийт 429 хүний сорьцыг шинжилжээ.

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэрэгт 11 эмч мэргэжилтнүүд ажиллаж, 8000 гаруй хүнд тандалт судалгаа, асуумж хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна. Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 тусгай дугаарт 90 дуудлага ирж, эмнэл зүйн зөвлөмж авчээ. Шуурхай 119 аппликейшнээр АНУ улсаас манай улсын нэг иргэн утасдаж, зөвлөгөө авсан байна. Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 119 дугаарт нийт 1084 дуудлагын дагуу зөвлөгөө өгснөөс 55 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, 18 хувь нь урьдчилан сэргийлэх, 18 хувь нь тусгаарлалтын үйл ажиллагаа, 12 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой, найм нь дэлхий дахины нөхцөл байдлын талаарх асуулт, зөвлөгөө авсан байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ