Ковид-19

8 сарын 4-нд 615 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд  бүгдэд вирус илрээгүй байна. Мөн өнөөдөр сайн мэдээтэй. Афганистан Улсаас ирсэн 14 энхийг сахиулагч эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны сувилал руу шилжжээ. Ингэснээр Монгол Улсад онош батлагдсан 293 тохиолдол байгаагаас 244 хүн эдгэрсэн байна.

ХӨСҮТ 2020 оны нэгдүгээр сарын 8-наас эхлээд халдвар илрүүлэх эмчилгээ оношилгоонд нийт 16,214 хүнийг хамруулсанҮүнээс онош батлагдсан 293 тохиолдлыг илрүүлэн эмчилж байна. Өчигдөр Сөүл, Токио, Австрали зэрэг улсуудаас ирсэн иргэд болоод тусгаарлах байранд байсан иргэдээс давтан шинжилгээ авахад бүх хариу сөрөг гарчээ.

А.Амбасэлмаа: Онош батлагдсан 244 иргэн эдгэрлээ

Эдгэрсэн 244 хүний 31 хүн нь эмчилгээний дараах сувилалд байна. Өнөөдрийн байдлаар гэрийн ажиглалтад 44 хүн байгаа юмМонгол Улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт тохиолдлын 72 хувь нь оюутан, 12 хувь нь сурагчХүйсийн хувьд эрэгтэй нь  давамгай байгаа бол насны хувьд 6-80 насны хүмүүс байна. Харин дундаж нас нь 26 гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Одоогоор эмчлүүлж байгаа 49 хүн байна. Үүнээс 46 хүний биеийн байдал хөнгөн, гурав нь хүндэвтэр байгаа юм. Мөн ХӨСҮТ-д 72 хүн тандалт, ажиглалтад байна. Тусгаарлалтад байгаа зорилтот иргэдээс гадна хүн амын дунд  халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд коронавируст халдвар болон томуугийн вирус илрээгүй гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ