In Sao Paulo, Brazil, July 16, 2020. REUTERS/Amanda Perobelli

Ковид-19

Дэлхийн хэмжээнд ковид-19 халдварын улмаас нас барсан хүний тоо 700 мянга давсан байна. АНУ, Энэтхэг, Мексикт нас баралтын тоо өндөр байна. Дунджаар 24 цаг тутамд бараг 5900 хүн нас барж байгааг Ройтерс агентлагаас өнгөрсөн хоёр долоо хоногийн мэдээлэл дээр хийсэн тооцооллоор гаргажээ.

Ерөнхийлөгч Трамп хэлэхдээ, "АНУ аль чадахаараа л коронавирусний цар тахлыг хянаж байна. Хүмүүс нас барж байгаа нь үнэн. Байдал ийм л байна. Гэхдээ бид чадах бүхнээ хийхгүй байна гэсэн үг биш. Та аль болох хянах тусам энэ хяналтанд байна. Энэ бол аймшигтай цар тахал" гэж Axios мэдээллийн сайтанд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бразилд вирусний халдвар авсан Ерөнхийлөгч Жайр Болсонаро болон түүний кабинетын хэд хэдэн хүмүүс цар тахлыг төдийлөн үл тоож, хөл хорионы арга хэмжээнээс татгалзаж байсан.

Дэлхийн хүн амын ихэнх хувийг бүрдүүлдэг 640 сая хүн амтай Латин Америкт анх тархалтын эрч харьцангуй удаан байсан ч орон нутгийн ядуурал, хэт бөөгнөрөл ихтэй хотуудад хяналт алдагдсан.

Дэлхийн бусад орнуудаас зарим нь вирусний тархалтыг хязгаарлаж чадсан хэдий ч сүүлийн өдрүүдэд шинэ тохиолдол илэрсээр байна.

Австрали, Япон, Хонконг, Боливи, Судан, Этиоп, Болгар, Бельги, Узбекстан, Израильд ойрын өдрүүдэд батлагдсан тохиолдлууд нэмэгдсээр байна. Австрали Лхагва гарагт гэхэд шинэ тохиолдлын тоо урьд байгаагүй өндөр буюу 247 бүртгэгджээ.

 

Эх сурвалж: Reuters