Ковид-19

Коронавируст халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч  АНУ-ын Лос Анжелес хотод энэ шийдвэрийг дагалгүй хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулагджээ. Тиймээс хотын удирдлагууд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хийвэл тухайн газрын ус, эрчим хүчийг тасалж эхэлсэн байна. 

Халдвар авсан хүний тоо 256 мянгаар нэмэгдэж тохиолдлын дэлхий дахинд 18.9 саяд /18,900,368/ хүрлээ. Харин цар тахлын улмаас 711,539 хүн нас баржээ. Өвчилсөн хүний тоогоор АНУ-д эхэнд эрэмбэлэгдэж байна.

ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 19 САЯД ХҮРЛЭЭ 

Тус улсад 4.8 сая /4,882,433/ хүн өвчилж 160 мянга /160,091/ гаруй хүн нас бараад байна.

Бразилд тохиолдлын 2.9 /2,912,212/ саяд хүрсэн бол коронавируст халдварын улмаас 98,493 хүн нас баржээ.

Энэтхэгт өвчилсөн хүний тоо 1.9 /1,964,536/ саяд хүрсэн байна. Мөн 40,699 хүн халдварын улмаас нас баржээ.

ОХУ-д 5,264 хүн нэмж өвчилж нийт тохиолдлын тоо 870,187 хүрлээ. Харин ковид-19 улмаас 14,579 хүн нас барсан байна.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРТАЙ УЛС ОРНУУД НЭГДЭЖ ТЭМЦЭХ ЁСТОЙ ГЭЖЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн вирус манай дэлхийн бүх улс орон нутаг, дэвсгэрт тархлаа. Үүний улмаас 711 мянга гаруй хүн нас барсан байна. Гэхдээ бид коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх боломж байна. Үүний тулд хамтдаа хүчээ нэгтгэх хэрэгтэй. Мөн аливаа хуурамч мэдээ мэдээлэл нь төөрөгдөлд оруулахаас гадна бидний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Иймд зөв мэдээлэл түгээх нь чухал гэсэн юм.

ХҮМҮҮС АМНЫ ХААЛТАА ЧИМЭГЛЭХ, ЦООЛОХ ТОХИОЛДЛУУД ИХ ГАРЧ БАЙНА

АНУ-ын халдвар өвчин судлалын төвөөс дэлхийгээс коронавирус устахгүй. Гэхдээ хяналтаа авч чадна гэж мэдэгджээ. Ингэхийн тулд иргэд амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Мөн амны хаалт цоороогүй, гадны биет нэвтрүүлэх боломжгүй байх ёстой гэсэн байна. Учир нь иргэд амны хаалт тогтмол зүүж байгаа ч гоёж чимэглэх, цоолох зэрэг тохиолдол гарч байна. Тиймээс гоёхоос илүүтэй эрсдлээс сэргийлэх нь чухал гэж мэдэгдсэн байна. Харин тус улсын Лос-Анжелес хотод хөл хорионы дэглэм мөрдөлгүй олон нийтийн арга хэмжээ зохион байгуулвал тухайн газруудын эрчим хүч, усыг салгаж эхэлсэн байна. Мөн Нью-Йоркт хүн ихээр цуглардаг газруудад тандалт хийх явуулын баг ажиллуулж эхэлжээ.