Мехико хотын гудамжаар Фолксваген "Цох" автомашины парад боллоо

Технологи-360

Өнгөрөгч Ням гарагт Фолксвагены сонгодог "цох" загварт хайртай 1000 орчим сонирхогч Мехико хотын гудамжаар цуглуулгаа сонирхуулан парадад оролцжээ. Мексикийн нийслэлд янз бүрийн фэн клубуудаас хамтран зохион байгуулдаг Цохын парад 13 дахь жилдээ алдартай энэхүү автомашины баярыг тэмдэглэсэн байна.

Өнгөрөгч Ням гарагт Фолксвагены сонгодог "цох" загварт хайртай 1000 орчим сонирхогч Мехико хотын гудамжаар цуглуулгаа сонирхуулан парадад оролцжээ. Мексикийн нийслэл дэх янз бүрийн фэн клубуудаас хамтран зохион байгуулдаг Цохын парад 13 дахь жилдээ алдартай энэхүү автомашины баярыг тэмдэглэсэн байна. Анх 1938 онд Beetle (Бийтл) хэмээн хочилж өгсөн энэхүү загварыг Германы автомашины брэнд бий болгохын тулд Адольф Гитлерийн захиалгаар анх худалдаанд гаргаж байсан түүхтэй. Загвар сайтайгаас гадна хямд үнэтэй байсан уг машин нь дараагийн хэдэн арван жилийн амжилтын түүх болж, бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай загваруудын нэг,  мөн 1960-аад оны үед АНУ-д хамгийн их борлуулалттай импортын машин байсан гэж авто хэвлэлд бичигдэн үлдсэн. Гэхдээ сүүлийн жилүүдэд Бийтлийн борлуулалт буурч, Германы автомашин үйлдвэрлэгч Фолксваген 2018 онд Бийтл устаж үгүй болно гэж мэдэгдсэн байна. Фолксваген Бийтл сонирхогч Роберто Мартинез ярихдаа,  "Энэ бол хэзээ ч давтагдахгүй загвар, ямар ч машин түүний байрыг эзлэхгүй" гэжээ.