Ковид-19

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хүмүүсийн тав нь эдгэрч сувиллын ажиглалтад шилжсэн байна. Эдгэрсэн хүмүүс Афганистанаас ирсэн энхийг сахиулагчид байжээ. Вируслогийн шинжилгээг 546 хүнд хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй байна.

Вирус судлалын лаборатори нийт 546 хүнд шинжилгээ хийсэн байна. Үүнд энэ сарын 20-нд Хонконгоос ирсэн 147 хүний шинжилгээ, 21-нд Стамбулаас ирсэн 263 хүн, гадаадад явах хүсэлт гаргасан 19 хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 25 жолооч, тандалтын 1 сорьц, 3 эмч ажилтнаас авсан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 14 хүн, Замын-Үүд сумаас ирүүлсэн 49 хүн, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 4, сувилалд тусгаарлагдсан 4 хүний давтан, тусгаарлах байранд тусгаарлагдсан 14 хүний шинжилгээнээс халдвар илрээгүй. Өнөөдөр таван хүн эдгэрч дараагийн ажиглалтад шилжиж байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 3192 хүн байна. Ажиглалтад 417 хүн шинээр орж, 62 хүн тусгаарлалтаас гарч өрхийн ажиглалтад шилжлээ. Цэргийн төв эмнэлэгт 61 хүн тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Эдгээрээс гурван хүн эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. 24 цагийн хугацаанд 119 тоот утсанд 126 дуудлага ирж өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөгөөг авчээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ