Ковид-19

ХӨСҮТ болон ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораториуд 1816 хүнд вирусны шинжилгээ хийхэд 1815 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. ОХУ-аас орж ирсэн нэг тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илэрчээ.  

Есдүгээр сарын 9-10-ны хооронд ХӨСҮТ-ийн хоёр,  ЗӨСҮТ,  Дархан-Уул аймаг дахь салбар, Сэлэнгэ аймаг дахь лабораториуд 1816 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн байна. Шинжилгээг 8 сарын 21-нд Стамбулын нислэгээр ирсэн 261 хүний давтан, 9 сарын 8-нд  Хонконгийн нислэгээр ирсэн 262 хүн давтан, 8 сарын 22-нд Сөүлийн нислэгээр ирсэн 280 хүн давтан, 8 сарын 22-нд Франкфуртээс ирсэн 275 хүний давтан, 8 сарын 27 Франкфуртээс ирсэн 254 давтан, 8 сарын 22 Замын-Үүд боомтоор орж ирсэн 66 хүний давтан, сувилалд тусгаарлагдсан 14  хүний давтан, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 25 хүний давтан, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн  63 жолоочийн, Замын-Үүдэд тусгаарлагдсан 98 хүний давтан, Төв аймагт 26 хүний давтан, Өмнөговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан, Дундговь аймагт тусгаарлагдсан 10 хүний давтан, Тандалтын зорилгоор 10 хүний сорьцонд, тусгаарлах байрны 132 хүний давтан, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүнд давтан шинжилгээ хийсэн байна.  1,816 хүнээс нэг хүний шинжилгээнд коронавируст халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд 3,771 хүн байна. Тусгаарлалтад шинээр 143 хүн орж, 253 хүн тусгаарлалтаас гарч гэрийн ажиглалтад шилжлээ. Харин Цэргийн төв эмнэлэгт 71 хүн тусгаарлагдан эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна.  Нэг хүний биеийн байдал хүндэвтэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. 119 дугаарын утсанд 19 дуудлага ирж халдвараас сэргийлэх зөвлөгөө зөвлөмж авсан бол СЭМҮТ-ийн 1800-2000 дугаарт 14 хүн холбогдож сэтгэлзүйн зөвлөгөө авсныг ЭМЯ-наас мэдээллээ.